-
Маягт-2
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны жилийн эцсийн үйл ажиллагааны тайланt
Нэг. Ерөнхий зүйл
1.1 Нийслэлийн Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/38 дугаар тогтоол, 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/40 дүгээр тогтоол, 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/42 дугаар тогтоол, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/43 дугаар тогтоолоор батлагдсан дүүргийн төсвийн хөрөнгө болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний төлөвлөгөөг хүлээн авч, худалдан авах ажиллагааг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хууль болон бусад журам, зааварт нийцүүлж зохион байгуулан ажиллалаа.
1.2. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2016 онд хэрэгжүүлэх нийт төсөл арга хэмжээний жагсаалтыг маягтын дагуу гарган хүргүүлсэн ба дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/38 дугаар тогтоол, 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/40 дүгээр тогтоол, 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/42 дугаар тогтоол, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр батлагдсан А/43 тогтоолын дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна.
1.3. Захиалгат 4 бараа, ажил, үйлчилгээний худалдан авах ажиллагааг зохион байгуулж тэдгээрийн гэрээ хийгдсэн.
1.4. Дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 41, дүүргийн орон нутгийн төсвийн хөрөнгөөр 8, бусад захиалгат 4, нийт 53 бараа, ажил, үйлчилгээний тендерийг сонгон шалгаруулахаар төлөвлөгөө батлагдсан.
1.5. Худалдан авах ажиллагааны явцад гарах зөрчлөөс урьдчилан сэргийлэхийн тулд төсөл арга хэмжээнүүдэд дүүргийн Засаг даргын захирамжаар Үнэлгээний хороо байгуулагдан үнийн саналын нээлт хийн, ажил тус бүр дээр үнэлгээний хорооны гишүүн бүрээр ашиг сонирхлын мэдүүлэг гарган авч ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлж ажилласан.
1.6. Тайлант хугацаанд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр зарласан 2 тендер шалгаруулалт дээр Сангийн яаманд гомдол гарч асуудлыг шийдвэрлэсэн. Мөн захиалгат ажил болох “Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн барилгын засварын ажил” дээр Сангийн яаманд гомдол гарч, тендерийн үнэлгээг дахин явуулсан ба, асуудал шийдвэрлэгдсэн.
Хоёр. Харьяа байгууллагуудын худалдан авах ажиллагааны талаар
2.1. Одоогийн байдлаар орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх 24, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх 1, эрх шилжиж ирсэн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх 1, захиалгат 4 бараа, ажил, үйлчилгээний тендерийг зарлаж гүйцэтгэгч шалгарч гэрээ байгуулагдсан.
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр зарлагдсан бараа, ажил, үйлчилгээний хувьд БЗДХААА-16/401, БЗДХААА-16/402, БЗДХААА-16/403, БЗДХААА-16/404 дугаар бүхий зөвлөх үйлчилгээнүүдийн хувьд гэрээ хийгдээд байна. Харьцуулалтын аргаар зарласан 5 төсөл арга хэмжээний хувьд гэрээ хийгдсэн. Бусад нээлттэй тендер шалгаруулалтын хувьд гэрээ хийгдсэн.
Захиалгат ажлууд болох “Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн барилгын засварын ажил “Дүүргүүдийн ахмадууд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд хэрэглэх хэвийн боов нийлүүлэх ажил” , “Нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны чиглэл, 2015 онд хийгдсэн ажлын товч тайлангийн эх бэлтгэн, хэвлэн нийлүүлэх” ажил болон “Нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны чиглэл, 2015 онд хийгдсэн ажлын товч тайланг хийж нийлүүлэх” ажлуудын гэрээ хийгдсэн.
Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлын хувьд гүйцэтгэгч шалгарч, гэрээ хийгдсэн ба улсын төсвийн хөрөнгө оруулалтын ажлын гэрээ хийгдсэн.
2.2. Баянзүрх дүүргийн хэмжээн дэх худалдан авалтуудыг захиалагчаас ирсэн батлагдсан зураг, ажлын даалгавар, төсвийн дагуу зохион байгуулж, тендерт оролцогч нарт тендерийн баримт бичгийг саадгүй олгон холбоотой тодруулга, нэмэлт мэдээллийг өгч, гэрээ байгуулах эрх олгохоос өмнөх тендер шалгаруулалттай холбоотой гомдлыг хүлээн авч нэгдсэн сан үүсгэн, тэдгээрийг худалдан авах ажиллагааны талаарх мэдээллээр ханган, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөн ажиллалаа.
Гурав. Худалдан авах ажиллагааны хэрэгжилтийн талаарх дүгнэлт, санал
3.1. Дээрх төсөл арга хэмжээнүүдэд дүүргийн Засаг даргын захирамжаар Үнэлгээний хороо байгуулагдан үнийн саналын нээлт хийн, ажил тус бүр дээр үнэлгээний хорооны гишүүн бүрээр ашиг сонирхлын мэдүүлэг гарган авч ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлж ажиллаж байна.
Худалдан авах ажиллагааны ил тод нээлттэй байдлыг хангахын тулд Төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2016 оны хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааны жагсаалт болон тендерийн урилга, нээлтийн дүн, тендерийн үр дүнг www.e-procurement.mof.gov.mn, www.bzd-procurement.ub.gov.mn сайтад болон олон нийтийн өдөр тутмын хэвлэл “Засгийн газрын мэдээ”, “Үндэсний шуудан” зэрэг сонингуудад цаг тухай бүрт мэдээлэн ажиллаж байна.
3.2. Тендерт оролцогч нарт шалгарсан болон шалгараагүй мэдэгдлийг хуулийн үндэслэлээр шалтгаан нөхцлийн хамт албан бичгээр хүргүүлэн ажиллаж байна. Тендер шалгаруулалтын үр дүнгийн талаарх мэдээллийг албаны www.bzd-procurement.ub.gov.mn сайтад тогтмол байршуулан ажиллаж байна.
3.3. Бусад бараа, ажил, үйлчилгээний тендер шалгаруулалтын хувьд захиалагчаас батлагдсан зураг төсөл, төсөв зэрэг шаардлагатай бичиг баримтууд ирээгүй тул зарлагдаагүй.
ХЯНАСАН:
ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ АЛБАНЫ ДАРГА..................................Э.БУЯН-ӨЛЗИЙ
БОЛОВСРУУЛСАН:
ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ АЛБАНЫ ТАЙЛАН МЭДЭЭ, СУРГАЛТ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН.............................М.ХОНГОР