БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

ХУДАЛДАН АВАХ
АЖИЛЛАГААНЫ АЛБА

Цахим худалдан авах ажиллагааны 585 тендер зарлагджээ

  •               Энэ оноос Монгол Улсын Засгийн газрын цахим худалдан авах ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх ажил хэрэгжиж байна. Он гарсаар 1504 тендер зарлагдсаны 267-г нь шалгаруулж, үр дүнг нь олон нийтэд мэдэгджээ. Харин энэ сарын 9-нд 23 тендер зарлагдсан байна. Ингэснээр одоогоор нийт 585 тендер зарлагдаж, материал хүлээн авах хугацаа нь дуусаагүй байгаа болохыг Засгийн газрын худалдан авах ажиллагааны газраас мэдээллээ. 2013 онд Монгол Улсын хэмжээнд төр болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр 1,6 их наяд төгрөгийн худалдан авалт хийгдсэнээс 72 хувь нь цахим хэлбэрээр зарлагджээ. Харин энэ онд төсвийн тухай хуулиар батлагдсан урсгал төсвийн болон хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг 2014 оны тавдугаар сарын нэгний өдрийн дотор бүх тендерийг зарлаж дуусгаад, зургадугаар сарын 15-ны өдрийн байдлаар тендер шалгаруулалтыг дүгнэж дуусган гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж, ажлыг эхлүүлсэн байхыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгоод байгаа юм. Үүнтэй холбогдуулан жижиг, дунд үйлдвэрүүдийг төрийн худалдан авалтад бэлтгэх, ур чадварыг нь нэмэндүүлэх зорилготой тендерийн сургагч багш нарыг бэллтгэхээр зэхэж байна.   Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү

СҮҮЛД НЭМЭГДСЭН ЭРХ ЗҮЙН АКТУУД

  • Эрх зүйн актын төсөл

    Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай.

  • Эрх зүйн актын төсөл

    Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай.

  • Эрх зүйн актын төсөл

    Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай.

ХАМГИЙН ИХ УНШИГДСАН
Холбоотой линк