БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

ХУДАЛДАН АВАХ
АЖИЛЛАГААНЫ АЛБА

Баянзүрхчүүд мод тарьлаа

  •          

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 63 дугаар зарлигаар жил бүрийн 5,10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг бүх нийтийн мод тарих өдөр болгосон билээ. Уг зарлигийн дагуу энэ сарын 10-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчид, Тамгын газар болон харьяа газар, хэлтэс, тасаг, албадын алба хаагчид мод тарилаа.
     
    Мөн эл өдөр дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг цэцэрлэг, сургууль, төрийн болон төрийн бус байгууллагуудын эзэмшлийн талбай дээр мод тарьсан юм. Харин дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа Ерөнхий боловсролын 53 дугаар сургуульд, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ч.Мэндсайхан 169 дүгээр цэцэрлэгт мод тарьсан. 
    Ерөнхий боловсролын 13 сургуулийн 400 багш, сурагч болон ИТХ-ын төлөөлөгчид 135 агч, 130 улиас 43 шар хуайс гацуур тарьжээ. Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 22 цэцэрлэгийн 461 багш ажилтан албан хаагч 330 агч, 45 чацаргана, 50 голт бор, 155 улиас, 35 шар хуайс болон гацуур тарьсан байна.


    “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд Баянзүрхчүүд  285 Улиас, 465 Агч 45  чацаргана, 50 нь голт бор, 78 шар хуайс болон гацуур нийт 1000 гаруй мод тарьсан юм. 

        


     

СҮҮЛД НЭМЭГДСЭН ЭРХ ЗҮЙН АКТУУД

  • Эрх зүйн актын төсөл

    Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай.

  • Эрх зүйн актын төсөл

    Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай.

  • Эрх зүйн актын төсөл

    Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай.

ХАМГИЙН ИХ УНШИГДСАН
Холбоотой линк