БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

ХУДАЛДАН АВАХ
АЖИЛЛАГААНЫ АЛБА

"Баримт бичгийн стандарт" аян эхэллээ

  •        

              Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэмжээнд “Баримт бичгийн стандарт” аян өнөөдрөөс эхэллээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Архивын газартай хамтран уг аяныг зохион байгуулж байгаа юм байна.
    Аян энэ сарын 25-ныг дуустал үргэлжлэх юм байна. 
               

               Аяны гол зорилго нь нийслэлийн нутгийн захиргааны болон тэдгээрийн харьяа газруудын удирдлагын үйл ажиллагааны явцад үүсч хөтлөгдсөн баримт бичгийн зохион бүрдүүлэлт, стандартын хэрэгжилтэд хяналт тавих замаар албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны явцад илэрч буй зөрчил, дутагдлыг арилгуулах, төрийн албан хаагчдын албан хэрэг хөтлөлтийн талаархи мэдлэг чадварыг дээшлүүлэхэд оршиж байгаа аж.

    Мөн төрийн албан хаагчдын баримт боловсруулалт, хариутай бичгийн шийдвэрлэлт болон тамга, тэмдэг, хэвлэмэл хуудсыг хийлгэх, хэрэглэх, ашиглах талаархи ойлголт хандлага, баримт бичгийн зохион бүрдүүлэлтэд тавих дотоодын хяналт сайжирч, хууль тогтоомжийн хэрэгэжилт хангагдах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа юм байна.

СҮҮЛД НЭМЭГДСЭН ЭРХ ЗҮЙН АКТУУД

  • Эрх зүйн актын төсөл

    Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай.

  • Эрх зүйн актын төсөл

    Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай.

  • Эрх зүйн актын төсөл

    Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай.

ХАМГИЙН ИХ УНШИГДСАН
Холбоотой линк