БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

ХУДАЛДАН АВАХ
АЖИЛЛАГААНЫ АЛБА

"Ил тод худалдан авалт" нээлттэй өдөрлөг зохион байгуулагдах гэж байна

  •        Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд Засгийн газрын Худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар болон нийслэлийн 6 дүүргүүд хамтран төрийн худалдан авах ажиллагааны бодлогыг сурталчлах “Ил тод худалдан авалт” нээлттэй өдөрлөгийг 6 дугаар сарын 6-ны баасан гаригт  Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна. Өдөрлөгийн үеэр 2013-2014 онуудад төсвийн хөрөнгөөр зохион байгуулсан хөрөнгө оруулалтын ажлынявц, үр дүнгийн талаар мөн худалдан авах ажиллагаанд төрөөс хэрэгжүүлж буй бодлого, мэргэжлийн байгууллагуудын зүгээс нэвтрүүлж буй дэвшилтэт алхамуудыг иргэд, олон нийтэд тайлагнах юм. 

    Иргэд олон нийт өдөрлөгийн үеэр иргэдийн бүлэг байгуулан худалдан авах ажиллагаанд оролцох заавар, зөвлөмж, дүүрэг тус бүрт хэрэгжиж байгаа Олон нийтийн оролцоотой худалдан авалтын жагсаалттай танилцахаас гадна дүүрэг бүрт хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалтын ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм.

    Тендерт оролцогчдын хувьд мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө, гарын авлага авах, Нийслэл хот болоод орон нутагт хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажлын талаар мэдээлэл авах, Худалдан авах ажиллагаанд мэргэшүүлэх А3 сургалтад  50 хувийн хөнгөлөлттэй бүртгүүлэх, Цахим тендерт оролцох нууцлалын код авах, Татварын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас зөвлөгөө авах боломж нэгэн зэрэг бий болох юм. 

     

СҮҮЛД НЭМЭГДСЭН ЭРХ ЗҮЙН АКТУУД

  • Эрх зүйн актын төсөл

    Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай.

  • Эрх зүйн актын төсөл

    Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай.

  • Эрх зүйн актын төсөл

    Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай.

ХАМГИЙН ИХ УНШИГДСАН
Холбоотой линк