БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

ХУДАЛДАН АВАХ
АЖИЛЛАГААНЫ АЛБА

"Ил тод худалдан авалт" нээлттэй өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа

  •         Иргэд, олон нийтэд төрийн худалдан авах ажиллагаатай холбоотой бүхий л мэдээллийг нээлттэй сурталчлан таниулах зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газар болон Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар хамтран 2014 оны 06 дугаар 06-ны өдөр Чингисийн талбай дээр “Ил тод худалдан авалт” нээлттэй өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.          

               Уг өдөрлөгт зохион байгуулагч Засгийн газрын Худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, дүүргүүдийн Худалдан авах ажиллагааны албадаас гадна Худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх сургалтын байгууллагууд мөн 2013-2014 онд төрийн худалдан авалтад амжилттай оролцож, томоохон ажлуудыг гүйцэтгэсэн 100 гаруй аж ахуйн нэгж оролцов.

                Худалдан авах ажиллагааны суурь мэдлэг олгох сургалт зохион байгуулдаг Төрийн бус байгууллагууд өдөрлөгийн үеэр сургалтандаа 50 хувийн хөнгөлттэй үзүүлж 90 иргэдийн бүртгэсэн.

            Дүүргүүдийн Худалдан авах ажиллагааны албад энэ жил иргэдийн бүлгээр хийлгэх 20 хүртэл сая төгрөгийн төсөвт өртөгтэй 202 төсөл арга хэмжээнээс Баянзүрх дүүргийн хэмжээнд 28 төсөл арга хэмжээ зохион байгуулагдах ба ажлын жагсаалтыг иргэд, олон нийтэд танилцуулан зөвлөгөө өгөн ажиллав.

    Өдөрлөгт Баянзүрх дүүргийн худалдан авах ажиллагааны албаны 2013 оны ажлын тайлан, 2014 оны ажлын төлөвлөгөө, явцын талаар танилцуулга, гарын авлага, мэдээллээр иргэд олон нийтийг ханган ажилсан болно.

    Баянзүрх дүүргийн худалдан авах ажиллагаанд оролцож гүйцэтгэгчээр шалгарсан  “Изо хаус”, “Дархан хэрлэн”, “Хот төлөвлөлтийн хүрээлэн ” ХХК “Тайгат булган” ХХК, “Дэлгэр констракшин” ХХК-ыг урин оролцуулж, оролцогч аж ахуй нэгжүүд нь өөрсдийн үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан таниуллаа.

    Баасан гарагт болсон уг өдөрлөгт Засгийн газрын байгууллага болоод Нийслэл дүүргийн худалдан авах ажиллагааны 11 байгууллага, мөн төрийн худалдан авалтад амжилттай оролцон ажил гүйцэтгэж буй 51 аж ахуйн нэгж оролцож, 600 орчим иргэн өдөрлөгт ирсэн байна. Видео мэдээг ЭНД дарж үзнэ үү.

СҮҮЛД НЭМЭГДСЭН ЭРХ ЗҮЙН АКТУУД

  • Эрх зүйн актын төсөл

    Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай.

  • Эрх зүйн актын төсөл

    Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай.

  • Эрх зүйн актын төсөл

    Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай.

ХАМГИЙН ИХ УНШИГДСАН
Холбоотой линк