БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

ХУДАЛДАН АВАХ
АЖИЛЛАГААНЫ АЛБА

  • Тендер зарлах өдөр: 2014-10-14

    Тендер шалгаруулалтын нэр: Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Гэр хорооллын дундах гэрэлтүүлгийн ажил

    Тендер шалгаруулалтын дугаар: БЗДХААА-14/117


           Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар  нь эрх бүхий тендерт оролцогчдоос Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Гэр хорооллын дундах гэрэлтүүлгийн ажил, БЗДХААА-14/117-ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

         Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100 000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

           Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

           Үүнд:

    Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилийн /2012, 2013, 2014/ аль нэг жилийн борлуулалтын орлого нь санал болгож  буй үнийн дүнгийнхээ 50 хувиас багагүй байна.

    Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийнхээ 50 хувиас багагүй байна.

    Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2013 оны аудитаар баталгаажуулсан тайлан ирүүлэх

    Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм

    Эрчим хүчний яамны ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн 03.2.1-д заасан: Цахилгаан  дамжуулах шугам, дэд станцын угсралт, засвар 0.4-10 кВ; , 

    Барилга, хот байгуулалтын яамны ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн 2.2.8-д заасан:Цахилгаан эрчим хүч дамжуулах гол /магистраль/ шугам /35 кВ хүртэл/ угсралт, Дээрх 2 тусгай зөвшөөрлийн аль нэг эсхүл түүнтэй дүйцэхүйц түүнээс илүү нөхцлийг хангасан тусгай зөвшөөрлийн эхээс хийсэн хуулбарыг нотариатаар баталгаажуулан ирүүлэх

    Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жилийн /2012, 2013, 2014 он/ аль нэг жилийн хугацаанд дор хаяж нэг удаа санал болгож байгаа үнийн дүнгийн 50-иас багагүй үнийн дүнтэй ижил төстэй барилга засварын ажлын үндсэн гүйцэтгэгчээр орсон байна.

    Тендерийн хамт 2 232 182 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

    Тендерийг 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 10 цаг 00 минут-аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн, 10 цаг 30 минут нээнэ.

    Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: эрхгүй

    Дотоодны давуу эрх тооцохгүй.

     

    Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

     

    Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 13-р хороо, Энхтайваны өргөн чөлөө ЗДТГ-ын байр 121 тоот, Утас: 70154446 ХААА-ны мэргэжилтэн О.Намуунцэцэг

    Мэдээлэл оруулаагүй байна.
    Мэдээлэл оруулаагүй байна.
    Мэдээлэл оруулаагүй байна.
ХАМГИЙН ИХ УНШИГДСАН
Холбоотой линк