БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

ХУДАЛДАН АВАХ
АЖИЛЛАГААНЫ АЛБА

  • Тендер зарлах өдөр: 2014-10-14

    Тендер шалгаруулалтын нэр: Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо УЗНийгэмлэгийн хашаанд төлөвлөж буй цэцэрлэгт хүрээлэн

    Тендер шалгаруулалтын дугаар: БЗДХААА-14/118


           Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо УЗНийгэмлэгийн хашаанд төлөвлөж буй цэцэрлэгт хүрээлэн, БЗДХААА-14/118-ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

         Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100 000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

           Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

           Үүнд:

         Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилийн /2012, 2013, 2014/ аль нэг жилийн борлуулалтын орлого нь санал болгож  буй үнийн дүнгийнхээ 50 хувиас багагүй байна.

           Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийнхээ 50 хувиас багагүй байна.

           Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2013 оны аудитаар баталгаажуулсан тайлан ирүүлэх

           Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм

    2.1.1 Барилгын засвар, засал чимэглэл орчны тохижилт эсхүл түүнтэй дүйцэхүйц түүнээс дээш

          Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жилийн /2012, 2013, 2014 он/ аль нэг жилийн хугацаанд дор хаяж нэг удаа санал болгож байгаа үнийн дүнгийн 50-иас багагүй үнийн дүнтэй ижил төстэй барилга засварын ажлын үндсэн гүйцэтгэгчээр орсон байна.

    Тендерийн хамт 1 247 273 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

    Тендерийг 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 10 цаг 00 минут-аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн, 10 цаг 50 минут нээнэ.

    Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: эрхгүй

    Дотоодын давуу эрх тооцохгүй

     

    Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

     

    Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 13-р хороо, Энхтайваны өргөн чөлөө ЗДТГ-ын байр 121 тоот, Утас: 70154446 ХААА-ны мэргэжилтэн О.Намуунцэцэг

    Тендерт оролцогч компани Үнийн санал Хөнгөлөлттэй үнэ Тендерийн баталгаа Баталгааны хугацаа
    1 Хөгжлийн шинэ гарц ТББ 63,153,000 төгрөг - 1,247,273 төгрөг -
    2 Бадрах мандал шим ХХК 68,610,955 төгрөг - 1,247,273 төгрөг -
    3 Фараон трейд ХХК 80,500,000 төгрөг - 1,247,273 төгрөг -
    Компани Үнийн санал Шалгарсан эсэх Тайлбар
    1 Хөгжлийн шинэ гарц ТББ 63,153,000 төгрөг Шалгараагүй ТОӨЗ-ны 4.2.2 улсын бүртгэлийн гэрчилгээнд бүртгэлтэй харилцагч банкны өр авлагын талаар тодорхойлолт ирүүлээгүй. ТОӨЗ-ны 17.8 тендерт оролцогч нь уг тендерт шалгарсан тохиолдолд гэрээний үнэд багтаан уг ажлыг дуусгаж хүлээлгэж өгөх баталгааг ирүүлээгүй.
    2 Бадрах мандал шим ХХК 68,610,955 төгрөг Шалгарсан -
    3 Фараон трейд ХХК 80,500,000 төгрөг Шалгараагүй ТОӨЗ-ны 4.2.2 захиалагч харьяа татварын алба, нийгмийн даатгал, шүүхээс тендерт оролцогчийн талаар тодорхойлолт хүсэхэд татгалзах зүйлгүй тухай тендерт оролцогчийн албан мэдэгдэл ирүүлээгүй. ТОӨЗ-ны 14.1 (ж) ТОӨЗ-ны 4.2.1-4.2.9-д заасан нөхцөл үүсээгүй тухай мэдэгдэл, тендерийн баримт бичигт заагдсан гэрээний ерөнхий болон тусгай нөхцөл, маягт зэргийг зөвшөөрч байгаа талаар мэдэгдэл ирүүлээгүй. ТОӨЗ-ны 17.8 Тендерт оролцогч нь уг тендерт шалгарсан тохиолдолд гэрээний үнэд багтаан цг ажлыг дуусгаж хүлээлгэн өгөх баталгааг бичгээр гаргаж ирүүлээгүй.
    Компани Гэрээний дугаар Гэрээний байгуулсан огноо Гэрээн байгуулсан үнэ
    1 Бадрах мандал шим ХХК БЗДХААА-14/118 2014-11-25 68,610,955 төгрөг
ХАМГИЙН ИХ УНШИГДСАН
Холбоотой линк