БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

ХУДАЛДАН АВАХ
АЖИЛЛАГААНЫ АЛБА

  • Тендер зарлах өдөр: 2014-11-07

    Тендер шалгаруулалтын нэр: Баянзүрх дүүргийн орон нутгийн өмчит нийтлэг үйлчилгээний газар хоёрт хог тээврийн зориулалттай шахагч битүү автомшин нийлүүлэх

    Тендер шалгаруулалтын дугаар: БЗДХААА-14/202


            Баянзүрх дүүргийн худалдан авах ажиллагааны алба эрх бүхий тендерт оролцогчдоос Баянзүрх дүүргийн орон нутгийн өмчит нийтлэг үйлчилгээний газар хоёрт хог тээврийн зориулалттай шахагч битүү автомшин нийлүүлэх –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

           Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

            Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

    Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилийн борлуулалтын орлогын дундаж нь 50 тэрбумаас багагүй байх 

    Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгээсээ багагүй байх 

    Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2012, 2013 оны санхүүгийн тайлан 

    Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жилийн ижил төстэй ажлын өртгийн дундаж нь 1 тэрбумаас багагүй байх 

    Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Үгүй 

            Тендерийн хамт 4275000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

         Тендерийг 2014 оны 12-р сарын 8 ний өдрийн 14 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 12-р сарын 8 -ний өдрийн, 14 цаг 30 минутад нээнэ.

    Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй. 

    Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй. 

    Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана. 

    Банкны нэр: Баянзүрх дүүргийн төрийн сан 

    Дансны дугаар ₮: 200355027 

     

    Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

     

    Монгол улс, Улаанбаатар-51 Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө-57 13 дугаар хороо, Засаг даргын Тамгын газрын байр, 1 давхарт 121 тоот, Худалдан авах ажиллагааны алба Утас:70154446 Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б.Однаран

    Тендерт оролцогч компани Үнийн санал Хөнгөлөлттэй үнэ Тендерийн баталгаа Баталгааны хугацаа
    1 Хера экуйпмент ХХК 284,999,880 төгрөг - 4,275,000 төгрөг -
    2 Хьюндай моторс ХХК 285,000,000 төгрөг - маягтын дагуу тендерийн баталгаа ирүүлээгүй. -
    Компани Үнийн санал Шалгарсан эсэх Тайлбар
    1 Хера экуйпмент ХХК 284,999,880 төгрөг Шалгарсан -
    2 Хьюндай моторс ХХК 285,000,000 төгрөг Шалгараагүй ТОӨЗ-ны 21.1 Маягтын дагуу тендерийн баталгаа ирүүлээгүй.
    Компани Гэрээний дугаар Гэрээний байгуулсан огноо Гэрээн байгуулсан үнэ
    1 Хера экуйпмент ХХК БЗДХААА-14/202 2014-12-22 284,999,880 төгрөг
ХАМГИЙН ИХ УНШИГДСАН
Холбоотой линк