-
Тендер зарлах өдөр: 2015-02-13
Тендер шалгаруулалтын нэр: Баянзүрх дүүргийн 4, 5, 7, 18, 25 дугаар хороодод орон сууцны хороолол доторх авто замын шинэчлэлт, засварын ажлын зураг, төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний ажил
Тендер шалгаруулалтын дугаар: БЗДХААА-15/403
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь Баянзүрх дүүргийн 4, 5, 7, 18, 25 дугаар хороодод орон сууцны хороолол доторх авто замын шинэчлэлт, засварын ажлын зураг, төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний ажил-ыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Баянзүрх дүүргийн 4, 5, 7, 18, 25 дугаар хороодод орон сууцны хороолол доторх авто замын шинэчлэлт, засварын ажлын зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээ болно.
Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг ирүүлнэ.
Үүнд:
-Улсын бүртгэлийн гэрчилгээ /нотариатаар баталгаажуулсан байх./
-Холбогдох зураг төслийн ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /нотариатаар баталгаажуулсан байх./
- Зөвлөхийн дэлгэрэнгүй танилцуулга
- Ижил төрлийн ажил гүйцэтгэж байсан туршлагын талаарх мэдээлэл
- Голлох мэргэжилтэн, ажиллах боловсон хүчний чадварын мэдээлэл
- Жилийн эцсийн баталгаажсан санхүүгийн тайлан; /2014 он/
Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 11.00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Монгол улс, Улаанбаатар-51 Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө-57 13 дугаар хороо, Засаг даргын Тамгын газрын байр, 1 давхарт 121 тоот, Худалдан авах ажиллагааны алба Утас:70154446 Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б.Наранбаатар
№ Тендерт оролцогч компани Үнийн санал Хөнгөлөлттэй үнэ Тендерийн баталгаа Баталгааны хугацаа 1 Ар Си Эс Си ХХК 48,064,610 төгрөг - - - № Компани Үнийн санал Шалгарсан эсэх Тайлбар 1 Ар Си Эс Си ХХК 48,064,610 төгрөг Шалгарсан - Мэдээлэл оруулаагүй байна.