БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

ХУДАЛДАН АВАХ
АЖИЛЛАГААНЫ АЛБА

  • Тендер зарлах өдөр: 2015-04-02

    Тендер шалгаруулалтын нэр: Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газарт машин механизм, тоног төхөөрөмж нийлүүлэх

    Тендер шалгаруулалтын дугаар: БЗДХААА-15/201


          Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны алба  эрх бүхий тендерт оролцогчдоос Нийтлэг үйлчилгээний газарт машин механизм, тоног төхөөрөмж-ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

             Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр  нь 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

                 Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

    Үүнд:

    Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогын дундаж нь 1 тэрбумаас багагүй байна.

    Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгээсээ багагүй байна.

                Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2013, 2014 он.

    Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг нь 1 тэрбумаас багагүй байна.

    Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагагүй

    Тендерийн хамт 10.500.000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

    Тендерийг 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн, 11 цаг-аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн, 11 цаг 20 минут-т нээнэ.

                 Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Эрхгүй

                 Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

                 Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.

      Банкны нэр: Баянзүрх дүүргийн төрийн сан

      Дансны дугаар ₮: 200355027

     

    Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

     

    Монгол улс, Улаанбаатар-51 Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө-57 13 дугаар хороо, Засаг даргын Тамгын газрын байр, 1 давхарт 121 тоот, Худалдан авах ажиллагааны алба Утас:70154446 Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б.Наранбаатар

    Тендерт оролцогч компани Үнийн санал Хөнгөлөлттэй үнэ Тендерийн баталгаа Баталгааны хугацаа
    1 Эвэрласт ХХК 699,820,000 төгрөг - 10,500,000 төгрөг /Голомт банкинд/ 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийг дуустал байршуулсан.
    2 Бест-Агро интернэшнл ХХК 676,000,000 төгрөг - 10,500,000 төгрөг /Улаанбаатар банкинд/ 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийг дуустал байршуулсан.
    Компани Үнийн санал Шалгарсан эсэх Тайлбар
    1 Эверласт ХХК 699,820,000 төгрөг Шалгарсан -
    2 Бест-Агро интернэшнл ХХК 676,000,000 төгрөг Шалгараагүй Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогын дундаж нь 1 тэрбумаас бага. Харилцагч "Хас" банкны тодорхойлолт ирүүлээгүй. Мөн улсын бүртгэлийн гэрчилгээн дээр "Хас" банкны дансыг хассан мэдээллийг нэмэлт өөрчлөлтийн агуулга хэсэгт оруулаагүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтын дагуу тендерээс татгалзав.
    Мэдээлэл оруулаагүй байна.
ХАМГИЙН ИХ УНШИГДСАН
Холбоотой линк