-
Тендер зарлах өдөр: 2015-04-03
Тендер шалгаруулалтын нэр: Баянзүрх дүүргийн 147 дугаар цэцэрлэгийн барилгын засвар
Тендер шалгаруулалтын дугаар: БЗДХААА/15-101
Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Баянзүрх дүүргийн 147 дугаар цэцэрлэгийн барилгын засвар, БЗДХААА/15-101–ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100 000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилийн /2012, 2013, 2014/ аль нэг жилийн борлуулалтын орлого нь санал болгож буй үнийн дүнгийнхээ 50 хувиас багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийнхээ 50 хувиас багагүй байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2013, 2014 он
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жилийн /2012, 2013, 2014 он/ аль нэг жилийн хугацаанд дор хаяж нэг удаа санал болгож байгаа үнийн дүнгийн 50-иас багагүй үнийн дүнтэй ижил төстэй барилга засварын ажлын үндсэн гүйцэтгэгчээр орсон байна.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: 2.1.1 Барилгын засвар, засал чимэглэл орчны тохижилт эсхүл түүнтэй дүйцэхүй байна.
Тендерийн хамт 2 100 000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 11 цаг 00 минут-аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн, 11 цаг 20 минут-д нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцно.
Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: Баянзүрх дүүргийн төрийн сан
Дансны дугаар ₮: 200355027
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч
Монгол улс, Улаанбаатар-51 Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө-57 13 дугаар хороо, Засаг даргын Тамгын газрын байр 1 давхарт 121 тоот, Худалдан авах ажиллагааны алба, Утас:70154446 Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн О.Намуунцэцэг
№ Тендерт оролцогч компани Үнийн санал Хөнгөлөлттэй үнэ Тендерийн баталгаа Баталгааны хугацаа 1 Мандалт констракшн ХХК 138,556,308 төгрөг - 2,100,000 төгрөг /Хас банкинд/ 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрийг дуустал байршуулсан. 2 Чойсамбуу ХХК 132,251,079 төгрөг - 2,100,000 төгрөг /Голомт банкинд/ 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрийг дуустал байршуулсан. 3 Тамга-Уул ХХК 137,007,904 төгрөг - 2,100,000 төгрөг /Худалдаа хөгжлийн банкинд/ 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг дуустал байршуулсан. 4 Илч дулаан өсөх ХХК 118,896,436 төгрөг - 2,100,000 төгрөг /Хас банкинд/ 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг дуустал байршуулсан. 5 Хустайн шил ХХК 139,406,196 төгрөг - 2,100,000 төгрөг /Төрийн банкинд/ 2015 оны 07 дугаар сарын 19-ний өдрийг дуустал байршуулсан. № Компани Үнийн санал Шалгарсан эсэх Тайлбар 1 Мандалт констракшн ХХК 138,556,308 төгрөг Шалгараагүй Тендерт шалгарсан тохиолдолд гэрээний үнэд багтаан уг ажлыг дуусгаж хүлээлгэн өгөх баталгаа ирүүлээгүй бөгөөд "хамгийн сайн" үнэлэгдсэн тендертээс өндөр үнийн санал ирүүлсэн тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3 дахь заалтын дагуу тендерээс татгалзав. 2 Чойсамбуу ХХК 132,251,079 төгрөг Шалгарсан - 3 Тамга-Уул ХХК 137,007,904 төгрөг Шалгараагүй ТОӨЗ-ны 4.2.1-4.2.9-т заасан нөхцөл үүсээгүй тухай болон тендерийн баримт бичигт заагдсан гэрээний Ерөнхий болон Тусгай нөхцөл, маягт зэргийг зөвшөөрч байгаа талаар мэдэгдэл ирүүлээгүй. Тендерт шалгарсан тохиолдолд гэрээний үнэд багтаан уг ажлыг дуусгаж хүлээлгэн өгөх баталгаа ирүүлээгүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтын дагуу тендерээс татгалзав. 4 Илч дулаан өсөх ХХК 118,896,436 төгрөг Шалгараагүй Харьяа татварын хэлтэсийн, Нийгмийн даатгалын газар болон харилцаг банкны өр авлагын талаарх тодорхойлолт, сүүлийн 3 жилийн хугацаанд гэрээнийй үүргээ ноцтой зөрчсөн эсэх талаар шүүхийн тодорхойлолт зэргийг скайнердаж ирүүлсэн. ендерт шалгарсан тохиолдолд гэрээний үнэд багтаан уг ажлыг дуусгаж хүлээлгэн өгөх баталгаа ирүүлээгүй. Хас банкинд 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг дуустал баталгаа байршуулсан тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтын дагуу тендерээс татгалзав. 5 Хустайн шил ХХК 139,406,196 төгрөг Шалгараагүй Захиалагчийн шаардлагад нийцэж байгаа боловч "хамгийн сайн" үнэлэгдсэн тендерт оролцогчоос өндөр үнийн санал ирүүлсэн тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-т заасны дагуу татгалзаж байна. № Компани Гэрээний дугаар Гэрээний байгуулсан огноо Гэрээн байгуулсан үнэ 1 Чойсамбуу ХХК БЗДХААА/15-101 2015-05-28 132,251,079 төгрөг