БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

ХУДАЛДАН АВАХ
АЖИЛЛАГААНЫ АЛБА

  • Тендер зарлах өдөр: 2015-04-03

    Тендер шалгаруулалтын нэр: Баянзүрх дүүргийн 21 дүгээр цэцэрлэгийн барилгын засвар

    Тендер шалгаруулалтын дугаар: БЗДХААА/15-501


    Үнийн санал авах урилга

               Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Баянзүрх дүүргийн 21 дүгээр цэцэрлэгийн барилгын засвар, БЗДХААА/15-501-ыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг  урьж байна.

               Үнийн санал ирүүлэх ажлын зураг, техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

               Үнийн саналыг 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 11 цаг 00 минут -аас өмнө Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр, 1 давхарт 121 тоот, Утас: 70154446, Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн О.Намуунцэцэг хаягаар ирүүлнэ.

                Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй  тендерт оролцогчдыг байлцуулан  2015 оны 04 дүгээр сарын 10-ны  өдрийн 11 цаг 30 минут-т нээнэ.

                Дотоодын давуу эрх тооцохгүй.

           Тендерийн баримт бичгийг эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 50 000 төгрөгөөр худалдана.Мөнгө тушаах данс: Баянзүрх дүүрэг Төрийн сан Худалдан авах ажиллагааны алба 200355027

     

    Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

     

    Монгол улс, Улаанбаатар-51 Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө-57 13 дугаар хороо, Засаг даргын Тамгын газрын байр 1 давхарт 121 тоот, Худалдан авах ажиллагааны алба, Утас:70154446 Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн О.Намуунцэцэг

    Тендерт оролцогч компани Үнийн санал Хөнгөлөлттэй үнэ Тендерийн баталгаа Баталгааны хугацаа
    1 Тэнүүн тэнгис ХХК 39,498,340 төгрөг - - -
    2 Жавхлант богд ХХК 39,888,430 төгрөг - - -
    3 Голден прогресс ХХК 44,908,516 төгрөг - - -
    4 Рица ХХК 39,020,582 төгрөг - - -
    5 Монор-Улз ХХК 39,888,470 төгрөг - - -
    Компани Үнийн санал Шалгарсан эсэх Тайлбар
    1 Тэнүүн тэнгис ХХК 39,490,340 төгрөг Шалгарсан -
    2 Жавхлант богд ХХК 39,888,430 төгрөг Шалгараагүй Захиалагчийн шаардлагад нийцэж байгаа боловч "хамгийн сайн" үнэлэгдсэн тендерт оролцогчоос өндөр үнийн санал ирүүлсэн тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-т заасны дагуу татгалзаж байна.
    3 Голден прогресс ХХК 44,908,516 төгрөг Шалгараагүй Захиалагчийн шаардлагад нийцэж байгаа боловч "хамгийн сайн" үнэлэгдсэн тендерт оролцогчоос өндөр үнийн санал ирүүлсэн тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-т заасны дагуу татгалзаж байна.
    4 Рица ХХК 39,020,582 төгрөг Шалгараагүй Тусгай зөвшөөрлийн гэрээ болон хавсралт ирүүлээгүй бөгөөд харьяа Татварын хэлтэсийн тодорхойлолтыг хуурамчаар ирүүлсэн тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйл 27.4-д заасны дагуу тендерээс татгалзав.
    5 Монор-Улз ХХК 39,888,470 төгрөг Шалгараагүй Улсын бүртгэлийн гэрчилгээг нотариатаар баталгаажуулаагүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйл 27.4-д заасны дагуу тендерээс татгалзав.
    Компани Гэрээний дугаар Гэрээний байгуулсан огноо Гэрээн байгуулсан үнэ
    1 Тэнүүн тэнгис ХХК БЗДХААА/15-501 2015-04-29 39,498,340 төгрөг
ХАМГИЙН ИХ УНШИГДСАН
Холбоотой линк