-
Тендер зарлах өдөр: 2015-04-28
Тендер шалгаруулалтын нэр: Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Баянзүрх дүүргийн 33 дугаар сургуулийг давхарлах, өргөтгөлийн барилгын /320 суудалтай/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер
Тендер шалгаруулалтын дугаар: БЗДХААА/15-601
Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Баянзүрх дүүргийн 33 дугаар сургуулийг давхарлах, өргөтгөлийн барилгын /320 суудалтай/ ажил–ыг нийлүүлэх суурилуулах тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100 000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд
· Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилийн буюу 2012, 2013, 2014 оны аль нэг жилийн борлуулалтын хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.
· Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас доошгүй байна.
· Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жилийн /2012, 2013, 2014 оны/ аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэнэ
· Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жилийн аль нэг жилийн хугацаанд дор хаяж нэг удаа тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажил гүйцэтгэсэн байна. Ажил хүлээлгэж өгсөн улсын комиссын актыг хавсаргана.
· Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Зураг төсөл боловсруулах байгууллага нь: 1.2.1. 1-10 хүртэл давхар барилга байгууламжийн барилга архитектур, орчны ерөнхий төлөвлөгөө, тохижилт, өндөржилт, барилга бүтээцийн зураг төсөл, барилгын зохион байгуулалтын зураг төсөл (БЗБТ, АГТ, ҮЗБТ) зураг төсөл, 1.2.4. Дотор усан хангамж, ариутгах татуурга, халаалт, салхивч агаар сэлгэлт, хөргөлтийн систем, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл, 1.2.5. Дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл (10 кВхүртэл ) Барилга угсралт ажлыг гүйцэтгэх байгууллага нь: 2.1.2. Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил, 2.2.1. Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт, 2.2.2. Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, Холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт
Тендерийн хамт 17 800 000 (арван долоон сая найман зуун мянга) төгрөг, эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 11 цаг 00 минут–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн, 11 цаг 30 минут-д нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Эрхгүй.
Дотоодны давуу эрх тооцох эсэх: Тооцно.
Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: Баянзүрх дүүргийн төрийн сан
Дансны дугаар ₮: 200355027Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Монгол улс, Улаанбаатар-51 Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө-57 13 дугаар хороо, Засаг даргын Тамгын газрын байр, 1 давхарт 121 тоот, Худалдан авах ажиллагааны алба Утас:70154446 Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн О.Намуунцэцэг
№ Тендерт оролцогч компани Үнийн санал Хөнгөлөлттэй үнэ Тендерийн баталгаа Баталгааны хугацаа 1 Бадрахмандал шим ХХК 1,088,271,000 төгрөг - 17,800,000 төгрөг /Хаан банкинд/ 2015 оны 08 дугаар сарын 09-ний өдрийг дуустал байршуулсан. № Компани Үнийн санал Шалгарсан эсэх Тайлбар 1 Бадрахмандал шим ХХК 1,088,271,000 төгрөг Шалгарсан - № Компани Гэрээний дугаар Гэрээний байгуулсан огноо Гэрээн байгуулсан үнэ 1 Бадрахмандал шим ХХК НХААГ-14/0181 2015-07-09 1,088,271,000 төгрөг