БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

ХУДАЛДАН АВАХ
АЖИЛЛАГААНЫ АЛБА

  • Тендер зарлах өдөр: 2015-06-09

    Тендер шалгаруулалтын нэр: Баянзүрх дүүргийн 5, 10, 13, 16 дугаар хороодын орон сууцны дээврийн засварын ажил

    Тендер шалгаруулалтын дугаар: БЗДХААА/15-108


    Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Баянзүрх дүүргийн 5, 10, 13, 16 дугаар хороодын орон сууцны дээврийн засварын ажил, БЗДХААА/15-108–ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

    Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100 000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

    Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

    Үүнд:

    Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн /2013, 2014 он/ аль нэг жилийн борлуулалтын орлого нь санал болгож  буй үнийн дүнгийнхээ 50 хувиас багагүй байна.

    Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийнхээ 50 хувиас багагүй байна.

    Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2013, 2014 он.

    Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жилийн /2012, 2013, 2014 он/ аль нэг жилийн хугацаанд дор хаяж нэг удаа санал болгож байгаа үнийн дүнгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй дээврийн засварын ажлын үндсэн гүйцэтгэгчээр орсон байна.

    Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: 2.1.1 Барилгын засвар, засал чимэглэл орчны тохижилт эсхүл түүнтэй дүйцэхүй байна.

    Тендерийн хамт 4,500,000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

    Тендерийг 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 10 цаг 00 минут-аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн, 10 цаг 30 минут-д нээнэ.

    Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

    Дотоодын давуу эрх тооцно.

    Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.
    Банкны нэр: Баянзүрх дүүргийн Төрийн сан
    Дансны дугаар ₮: 200355027

     

    Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч

     

    Монгол улс, Улаанбаатар-51 Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө-57 13 дугаар хороо, Засаг даргын Тамгын газрын байр, 1 давхарт 121 тоот, Худалдан авах ажиллагааны алба Утас:70154446 Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б.Наранбаатар

    Тендерт оролцогч компани Үнийн санал Хөнгөлөлттэй үнэ Тендерийн баталгаа Баталгааны хугацаа
    1 Фүжи алтай ХХК 236,607,315 төгрөг - 4,500,000 төгрөг Хаан банкинд 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал байршуулсан.
    2 Монор улз ХХК 263,497,393 төгрөг (Хувилбарт тендерийн үнэ 180,609,938 төгрөг) - 4,500,000 төгрөг Хаан банкинд 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг дуустал байршуулсан.
    Компани Үнийн санал Шалгарсан эсэх Тайлбар
    1 Фүжи алтай ХХК 236,607,315 төгрөг Шалгараагүй ТОӨЗ 4.4 (в) Тусгай зөвшөөрлийн хавсралт болон гэрээг нотариатаар баталгаажуулж ирүүлээгүй. ТОӨЗ 4.4 (б) Итгэмжлэл шаардлага хангахгүй, нотариатаар баталгаажуулаагүй. ТОӨЗ 14.1 (ж) Тендерийн баримт бичгийн 5, 6 дугаар бүлэгт заагдсан гэрээний ерөнхий болон тусгай нөхцөл, маягт зэргийг зөвшөөрч байгаа талаар мэдэгдэл ирүүлээгүй. ТОӨЗ 14.1 (ж) Төсөвчин Д.Соёлмаагийн гарын үсэг болон мэргэшсэн төсөвчингийн тэмдгийг скайнердаж ирүүлсэн. ТОӨЗ 14.1 (ж) Тендерт оролцогч нь уг тендерт шалгарсан тохиолдолд гэрээний үнэд багтаан барилгын ажлыг дуусгаж хүлээлгэн өгөх баталгааг гаргаж ирүүлээгүй.
    2 Монор улз ХХК 263,497,393 төгрөг Шалгарсан -
    Компани Гэрээний дугаар Гэрээний байгуулсан огноо Гэрээн байгуулсан үнэ
    1 Монор улз ХХК БЗДХААА/15-108 2015-07-31 180,609,938 төгрөг
ХАМГИЙН ИХ УНШИГДСАН
Холбоотой линк