БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

ХУДАЛДАН АВАХ
АЖИЛЛАГААНЫ АЛБА

  • Тендер зарлах өдөр: 2015-04-20

    Тендер шалгаруулалтын нэр: Баянзүрх дүүргийн 62 дугаар цэцэрлэгийн барилгын засварын ажил

    Тендер шалгаруулалтын дугаар: БЗДХААА-15/104


    Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Баянзүрх дүүргийн 62 дугаар цэцэрлэгийн барилгын засварын ажил, БЗДХААА-15/104-ийг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

    Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100 000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

    Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

    Үүнд:

    Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн /2013, 2014/ аль нэг жилийн борлуулалтын орлого нь санал болгож  буй үнийн дүнгийнхээ 50 хувиас багагүй байна.

    Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийнхээ 50 хувиас багагүй байна.

    Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2014 оны аудитаар баталгаажуулсан тайлан ирүүлэх

    Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм

    2.2.1. Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт

    2.1.1 Барилгын засвар, засал чимэглэл орчны тохижилт эсхүл түүнтэй дүйцэхүйц түүнээс дээш

    Тендерийн хамт  2,462,620 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

    Тендерийг 2015 оны 05 дугаар  сарын 20-ны өдрийн 11.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 05 дугаар  сарын 20-ны өдрийн, 11 цаг 20 минутанд нээнэ.

    Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй

    Дотоодын давуу эрх тооцохгүй

    Мөнгө тушаах данс: Баянзүрх дүүрэг Төрийн сан Худалдан авах ажиллагааны алба 200355027 

     

    Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

     

     

     

    Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө 13 дугаар хороо, Засаг даргын Тамгын газрын байр, 1 давхар 121 тоот Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Н.Насанбат Утас: 70154446

    Тендерт оролцогч компани Үнийн санал Хөнгөлөлттэй үнэ Тендерийн баталгаа Баталгааны хугацаа
    1 Жинсийн орой ХХК 163,951,700 төгрөг - 2,462,620 төгрөг /Хаан банкинд/ 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал байршуулсан.
    2 И Эс Мон ХХК 164,123,453 төгрөг - 2,462,620 төгрөг /Голомт банкинд/ 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал байршуулсан.
    Компани Үнийн санал Шалгарсан эсэх Тайлбар
    1 Жинсийн орой ХХК 163,951,700 төгрөг Шалгарсан -
    2 И Эс Мон ХХК 164,123,453 төгрөг Шалгараагүй Захиалагч харьяа Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, харилцагч банк, шүүхээс тодорхойлолт хүсэхэд татгалзах зүйлгүй тухай мэдэгдэл ирүүлээгүй. Тусгай зөвшөөрөл ирүүлээгүй. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгийн талаарх мэдээлэл ирүүлээгүй.
    Мэдээлэл оруулаагүй байна.
ХАМГИЙН ИХ УНШИГДСАН
Холбоотой линк