БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

ХУДАЛДАН АВАХ
АЖИЛЛАГААНЫ АЛБА

  • Тендер зарлах өдөр: 2015-06-19

    Тендер шалгаруулалтын нэр: Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дарь-Эхийн өндөрлөгийн тохижилтын ажлын зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээ

    Тендер шалгаруулалтын дугаар: БЗДХААА/15-404


    1. Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дарь-Эхийн өндөрлөгийн тохижилтын ажлын зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
    2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дарь-Эхийн өндөрлөгийн тохижилтын ажлын зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээ болно.
    3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг ирүүлнэ. Үүнд:
      1. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
      2. Холбогдох зураг төслийн ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар  
      3. Зөвлөхийн дэлгэрэнгүй танилцуулга
      4. Ижил төрлийн ажил гүйцэтгэж байсан туршлагын талаарх мэдээлэл 
      5. Голлох мэргэжилтэн, ажиллах боловсон хүчний чадварын мэдээлэл

    Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

     

    Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2015 оны 06 дугаар сарын 30–ны өдрийн 11 цагаас өмнө ирүүлнэ үү.

     

    Монгол улс, Улаанбаатар-51 Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө-57 13 дугаар хороо, Засаг даргын Тамгын газрын байр 1 давхарт 121 тоот, Худалдан авах ажиллагааны алба, Утас:70154446 Ахлах мэргэжилтэн Б.Однаран

    Тендерт оролцогч компани Үнийн санал Хөнгөлөлттэй үнэ Тендерийн баталгаа Баталгааны хугацаа
    1 Тоонот констракшн ХХК 35,600,000 төгрөг - - -
    Компани Үнийн санал Шалгарсан эсэх Тайлбар
    1 Тоонот констракшн ХХК 35,600,000 төгрөг Шалгарсан -
    Компани Гэрээний дугаар Гэрээний байгуулсан огноо Гэрээн байгуулсан үнэ
    1 Тоонот констракшн ХХК БЗДХААА-15/404 2015-08-07 35,600,000 төгрөг
ХАМГИЙН ИХ УНШИГДСАН
Холбоотой линк