-
Тендер зарлах өдөр: 2015-06-24
Тендер шалгаруулалтын нэр: Баянзүрх дүүргийн 8 хороонд байгуулагдах Иргэний танхимыг засаж тохижуулах ажил
Тендер шалгаруулалтын дугаар: БЗДХААА/15-113
Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Баянзүрх дүүргийн 8 хороонд байгуулагдах Иргэний танхимыг засаж тохижуулах ажил, БЗДХААА/15-113–ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100,000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн аль нэг жилийн борлуулалтын орлого нь 100 саяаас багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийнхээ 50 хувиас багагүй байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2013, 2014 он.
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жилийн /2012, 2013, 2014 он/ аль нэг жилийн хугацаанд дор хаяж нэг удаа санал болгож байгаа үнийн дүнгийн 50-иас багагүй үнийн дүнтэй засварын ажлын үндсэн гүйцэтгэгчээр орсон байна.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: 2.1.1 Барилгын засвар, засал чимэглэл орчны тохижилт эсхүл түүнтэй дүйцэхүйц байна.
Тендерийн хамт 1,769,000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 09 цаг 00 минут-аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн, 09 цаг 50 минут-д нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцно.
Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: Баянзүрх дүүргийн Төрийн сан
Дансны дугаар ₮: 200355027Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Монгол улс, Улаанбаатар-51 Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө-57 13 дугаар хороо, Засаг даргын Тамгын газрын байр, 1 давхарт 121 тоот, Худалдан авах ажиллагааны алба Утас:70154446 Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б.Наранбаатар
№ Тендерт оролцогч компани Үнийн санал Хөнгөлөлттэй үнэ Тендерийн баталгаа Баталгааны хугацаа 1 Роуд девелопмент ХХК 108,994,759 төгрөг - 1,769,000 төгрөг Хаан банкинд 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг дуустал байршуулсан. 2 Их очирт хүрдэн ХХК 114,354,993 төгрөг - 1,769,000 төгрөг Төрийн банкинд 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг дуустал байршуулсан. № Компани Үнийн санал Шалгарсан эсэх Тайлбар 1 Роуд девелопмент ХХК 108,994,759 төгрөг Шалгараагүй ТОӨЗ 5.2 (в) Гэрээт ажилтан бол хөдөлмөрийн гэрээний хуулбарыг нотариатаар баталгаажуулж ирүүлээгүй. ТОӨЗ 14.1 (ж) Тендерийн баримт бичигт заасан техникийн тодорхойлолт ирүүлээгүй. 2 Их очирт хүрдэн ХХК 114,354,993 төгрөг Шалгарсан - № Компани Гэрээний дугаар Гэрээний байгуулсан огноо Гэрээн байгуулсан үнэ 1 Их очирт хүрдэн ХХК №19 2015-08-14 114,354,993 төгрөг