БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

ХУДАЛДАН АВАХ
АЖИЛЛАГААНЫ АЛБА

  • Тендер зарлах өдөр: 2015-06-26

    Тендер шалгаруулалтын нэр: Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Баянзүрх дүүргийн 11 дүээр хороо, Баянзүрх хайрхан уулын тохижилтын ажил

    Тендер шалгаруулалтын дугаар: БЗДХААА/15-602


               Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянзүрх хайрхан уулын тохижилтын ажил–ыг нийлүүлэх суурилуулах тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

               Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

    Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

    Үүнд

            - Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилийн буюу 2012, 2013, 2014 оны аль нэг жилийн борлуулалтын хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.

            - Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас доошгүй байна.

             - Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жилийн /2013, 2014 он/ аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлнэ. 

            - Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жилийн аль нэг жилийн хугацаанд дор хаяж нэг удаа тендерт санал болгож буй үнийн дүнтэйгээ дүйцэхүйц ижил төстэй ажил гүйцэтгэсэн байна. Ажил хүлээлгэж өгсөн улсын комиссын актыг хавсаргана.

            - Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:  Шаардлагатай. Түншлэл болон туслан гүйцэтгэгч нь өөрийн гүйцэтгэх ажил үүргийн дагуу тусгай зөвшөөрөлтэй байна

    ​                    1.2.1 Барилга байгууламжийн зураг төсөв боловсруулах эсхүл түүнтэй дүйцэхүйц түүнээс дээш

                        2.1.1 Барилгын засал чимэглэл орчны тохижилт эсхүл түүнтэй дүйцэхүйц түүнээс дээш,

    Тендерийн хамт 2,400,000 (хоёр сая дөрвөн зуун мянга) төгрөг, эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

          Тендерийг 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 11 цаг 00 минут–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн, 11 цаг 30 минут нээнэ.

             Гадаадын этгээд тендер ирүүлэх эсэх: Эрхгүй.

             Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцно. 

    Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.
    Банкны нэр: Баянзүрх дүүргийн Төрийн сан
    Дансны дугаар ₮: 200355027

     

    Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

     

    Монгол улс, Улаанбаатар-51 Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө-57 13 дугаар хороо, Засаг даргын Тамгын газрын байр, 1 давхарт 121 тоот, Худалдан авах ажиллагааны алба Утас:70154446 Ахлах мэргэжилтэн Б.Однаран

    Тендерт оролцогч компани Үнийн санал Хөнгөлөлттэй үнэ Тендерийн баталгаа Баталгааны хугацаа
    1 Их найман баганат ХХК 159,870,965 төгрөг - 2,400,000 төгрөг Хаан банкинд 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг дуустал байршуулсан.
    Компани Үнийн санал Шалгарсан эсэх Тайлбар
    1 Их найман баганат ХХК 159,870,965 төгрөг Шалгарсан -
    Компани Гэрээний дугаар Гэрээний байгуулсан огноо Гэрээн байгуулсан үнэ
    1 Их найман баганат ХХК БЗДХААА/15-602 2015-08-12 159,870,965 төгрөг
ХАМГИЙН ИХ УНШИГДСАН
Холбоотой линк