-
Тендер зарлах өдөр: 2014-06-13
Тендер шалгаруулалтын нэр: Баянзүрх дүүргийн хороодод хэв журмын нөхцөл байдлыг хянах камерын системийг нийлүүлж суурилуулах ажил
Тендер шалгаруулалтын дугаар: БЗДХААА-14/601
Баянзүрх дүүргийн худалдан авах ажиллагааны алба эрх бүхий тендерт оролцогчдоос Баянзүрх дүүргийн хороодод хэв журмын нөхцөл байдлыг хянах камерын системийг нийлүүлж суурилуулах ажил –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 200000төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: 2013 оны борлуулалтын орлого нь санал болгож буй үнийн дүнгийнхээ 50 хувиас багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийнхээ 50 хувиас багагүй байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2013 оны санхүүгийн тайланг аудитын дүгнэлтийн хамт
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: .
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ /Б ангилал/-ын тусгай зөвшөөрөлтэй байна
Тендерийн хамт 17181000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2014 оны 7-р сарын 14 ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 7-р сарын 14 -ний өдрийн, 11 цаг 40 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.
Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: Баянзүрх дүүргийн төрийн сан
Дансны дугаар ₮: 200355027
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 13-р хороо, Энхтайваны өргөн чөлөө ЗДТГ-ын байр 121 тоот, Утас: 70154446 ХААА-ны мэргэжилтэн Б.Наранбаатар
№ Тендерт оролцогч компани Үнийн санал Хөнгөлөлттэй үнэ Тендерийн баталгаа Баталгааны хугацаа 1 Смарт Солюшинз ХХК 832,291,602 төгрөг - 17,181,000 төгрөг - 2 Меротек ХХК 1,140,233,910 төгрөг - 17,181,000 төгрөг - 3 Скай медиа ХХК 1,102,609,741 төгрөг - 17,181,000 төгрөг - № Компани Үнийн санал Шалгарсан эсэх Тайлбар 1 Смарт Солюшинз ХХК 832,291,602 төгрөг Шалгараагүй Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх заалтуудыг хангаагүй учир тендерээс татгалзав. 2 Миротек ХХК 1,140,233,910 төгрөг Шалгараагүй Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх заалтуудыг хангаагүй учир тендерээс татгалзав. 3 Скай медиа ХХК 1,102,609,741 төгрөг Шалгарсан - № Компани Гэрээний дугаар Гэрээний байгуулсан огноо Гэрээн байгуулсан үнэ 1 Скай медиа ХХК БЗДХААА-14/601 2014-08-28 1,102,609,741 төгрөг