-
Тендер зарлах өдөр: 2014-09-03
Тендер шалгаруулалтын нэр: Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд хүүхдийн тоглоомын талбай байгуулах ажил
Тендер шалгаруулалтын дугаар: БЗДХААА-14/124
Баянзүрх дүүргийн худалдан авах ажиллагааны алба эрх бүхий тендерт оролцогчдоос Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд хүүхдийн тоглоомын талбай байгуулах ажил –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 100000төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилийн /2012, 2013, 2014/ аль нэг жилийн борлуулалтын орлого нь санал болгож буй үнийн дүнгийнхээ 50 хувиас багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийнхээ 50 хувиас багагүй байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2013 оны аудитаар баталгаажуулсан тайлан ирүүлэх
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жилийн /2012, 2013, 2014 он/ аль нэг жилийн хугацаанд дор хаяж нэг удаа санал болгож байгаа үнийн дүнгийн 50-иас багагүй үнийн дүнтэй ижил төстэй барилга засварын ажлын үндсэн гүйцэтгэгчээр орсон байна.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: 2.1.1 Барилгын засвар, засал чимэглэл орчны тохижилт эсхүл түүнтэй дүйцэхүйц түүнээс дээш
Тендерийн хамт 2470571.58 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2014 оны 10-р сарын 3 ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 10-р сарын 3 -ний өдрийн, 11 цаг 10 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.
Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: Баянзүрх дүүргийн төрийн сан
Дансны дугаар ₮: 200355027
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө 13 дугаар хороо, Засаг даргын Тамгын газрын байр, 1 давхар 121 тоот Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б.Однаран Утас: 70154446
№ Тендерт оролцогч компани Үнийн санал Хөнгөлөлттэй үнэ Тендерийн баталгаа Баталгааны хугацаа 1 Занданшоориса ХХК 156,595,910 төгрөг - 2,480,571 төгрөг 2014 оны 12-р сарын 15-ны өдрийг дуустал хүчинтэй 2 УЗА ХХК 150,455,189 төгрөг 5% хөнгөлөлттэй (145,955,588 төгрөг) 2.470.600 төгрөг 2014 оны 12-р сарын 17-ны өдрийг дуустал хүчинтэй 3 Үйлс интернэшнл ХХК 162,850,000 төгрөг - 2,470,571 төгрөг 2014 оны 12-р сарын 15-ны өдрийг дуустал хүчинтэй № Компани Үнийн санал Шалгарсан эсэх Тайлбар 1 Занданшоориса ХХК 156,595,910 төгрөг Шалгарсан - 2 УЗА ХХК 145,955,588 төгрөг Шалгараагүй ТОӨЗ-ны 4.4 (б) улсын бүртгэлийн гэрчилгээ болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбарыг нотариатаар баталгаажуулаагүй, итгэмжлэлийг нотариатаар баталгаажуулаагүй. ТОӨЗ-ны 6.1 түншлэлийн гэрээнд ажил үүргийн хуваарь, санхүүжилтийг тодорхой заагаагүй. 3 Үйлс интернэшнл ХХК 162,850,000 төгрөг Шалгараагүй ТОӨЗ-ны 4.4 (б) итгэмлэлийг нотариатаар баталгаажуулаагүй, ерөнхий инженерийн туршлага шаардлагад нийцэхгүй байна. № Компани Гэрээний дугаар Гэрээний байгуулсан огноо Гэрээн байгуулсан үнэ 1 Занданшоориса ХХК БЗДХААА-14/124 2014-11-11 156,595,910 төгрөг